Витамин С бидний биед хэрэгтэй юу?

2020-01-23

C витаминий солилцоо

Аскорбины хүчил нь органик хүчил бөгөөд антиоксидант шинж чанараа аскорбатын чөлөөт радикал хэлбэрээр үзүүлдэг. С витамин хүний биед шинээр нийлэгжиж бий болдоггүй гаднаас хоол тэжээлээр авах шаардлагатай байдаг. Иймд насанд хүрсэн хүн хоногт 50-100 мг С витаминыг хоол тэжээлээр авч байх шаардлагатай байдаг. Хоол тэжээлээр орж ирсэн аскорбины хүчил нь нарийн гэдэсний энтероцит эсээр шимэгддэг. Шимэгдэхдээ энтероцит эсийн мембран дахь SVCT1 ба SVCT2 (натри хамааралт С витамин зөөгч) уургийн тусламжтай хөнгөвчлөгдсөн нэвчилтээр эсэд орж мөн адил энэ механизмаараа энтероцит эсээсээ цусанд аскорбатын чөлөөт радикал ба дегидроаскорбат хэлбэрээр орж зөөвөрлөгдөн тухайн бай эдэд очдог

Витамин С ямар ашиг тустай вэ?

Витамин С нь ясны эд, зөөлөн эд, мөн улаан эсийн үүсэлд нөлөөлхөөс гадна цусны судасны уян хатан чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус амархан гарах, судас амархан хагарах, биеэн дээгүүр нь амархан хөхрөлт үүсэх зэрэг үед хэрэглэхэд сайнаар нөлөөлөлнө.

  • АРХАГ ӨВЧНҮҮДИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АНТИОКСИДАНТ ҮЙЛДЭЛТЭЙ Антиоксидант гэдэг нь дархлааны системийг идэвхжүүлснээр бие махбодын чөлөөт радикалын эсрэг нөлөө үзүүлдэг. Чөлөөт радикал гэдэг нь эсийн исэлдэлтийн гинжин урвалыг явуулан эд эсийн хөгшрөлтийг түргэсгэнэ. Үүний нөлөөгөөр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүсч эхлэхээс гадна зүрх судасны өвчин, , цусны даралт, нүдний болор цайх, чихрийн шижин, хорт хавдар г.м. өвчин эмгэг бий болдог. Судалгаагаар С витамин нь цусан дахь антиоксидантын хэмжээг 30%-р ихэсгэж биеийн халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг.
  • ЦУСНЫ ДАРАЛТ БУУРУУЛАХ – Цусны дараль өндөр байх нь зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдлын ихэнх хувийг эзэлнэ. Амьтан дээр хийгдсэн нэгэн судалгаагаар витамин С нь цусны судсыг өргөсгөн зүрхний ачааллыг бууруулан цусны даралтыг бууруулж байгаа нь тогтоогдсон.
  • АРЬСЫГ ТОЛИГОР БАЙЛГАДАГ КОЛЛАГЕН УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТЭНД ВИТАМИН С ОРОЛЦДОГ – Хүний арьс нь өнгөн давхарга (эпидермис) жинхэнэ арьс (дерма) гэсэн хоёр давхаргаас тогтдог. Өнгөн давхарга нь хүний арьсны өнгийг тодорхойлох меланин ялгаруулдаг учир ямар төрлийн арьсны өнгөтэй байх нь энэ давхаргын эсүүдээс хамааралтай. Харин жинхэнэ арьсны давхаргад арьсыг уян хатан байлгадаг эластин уураг, арьсыг толигор байлгадаг коллаген уургийн ширхэг нийлэгждэг. Коллаген уургийн ширхгийн нийлэгжил буурах нь хөгшрөлттэй холбоотой харин нарны хэт ягаан туяа, химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, энгэсэг гэх мэт гадаад орчны нөлөөгөөр коллаген ширхэг задардаг. Коллаген ширхэг багасах нь арьс үрчийх, гадаад үзэмжээрээ хөгшрөх үндсэн шалтгаан болдог юм. Коллаген ширхэгийг арьсны дерма давхаргад нийлэгжихэд витамин С ферментийн үүрэгтэйгээр оролцоно. Ийм учраас эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнд коллаген + витамин с гэсэн нийлмэл найрлага орсон байдаг
  • ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛАХ НЕЙРОТРАНСМИТТЕР ҮҮСЭХЭД ОРОЛЦОНО

Ходоодноос ялгарах грелин даавар гипоталамуст байх өлсөлтийн төвийг идэвхжүүлж өсөлтийг үүсгэдэг. Грелин даавар ялгарахад нөлөөлөх хүчин зүйл бол цусан дахь глюкозын хэмжээ буурах явдал юм. Ходоод хоосорч, цусан энергийн эх үүсвэр үгүй болсон үед грелин даавар ялгарч өлсөх мэдрэмж үүснэ гэсэн үг. Харин ходоод дүүрэн, цусан дахь глюкозын хэмжээ хэвийн эсвэл өндөр байх үед хоол идмээр санагддаг процесс бол өлсөх биш дуршил (аппетит) нэмэгдэх юм.  Тэгвэл хоолны дуршил нэмэгдэх нь дофамин даавартай холбоотой. Допамин даавар ихсэх нь хоолны дуршилыг үүсгэнэ. Дофамин даавар биосинтезийн урвалаар норэпинеприн хэмээх мэдрэл сэтгэцэд эерэг нөлөөтэй нейротрансмиттер болон хувирдаг. Энэ хувирах үйл явцад нь Витамин С оролцоотойгоор өрнөнө. Иймд дофамины хэмжээг тодорхой хэмжээнд бууруулж хоолны дуршил бууруулахаас гадна анхаарал төвлөрөхөд эерэгээр нөлөөлдөг нейротрансмиттер үүсгэхэд оролцдог байна.

Rounded Rectangle: С амин дэм дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

С амин дэм дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Буйл үрэвсэж цус гарах
  • Буйлны дээд хэсэгт идээрхэг юм гарах
  • Дархлаа суларч, эрч хүчгүй болох
  • Үс, арьс хуурайшиж гэмтэх
  • Үе мөчний үрэвсэл нэмэгдэх
  • Хамраас цус гарах
  • Өвчинд өртөмтгий болох

Өдөрт хүний биед шаардагдах C амин дэмийн тун ямар байдаг вэ?

Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6% үүнээс оюутнууд, тамхи татдаг хүмүүс С амин дэмийн дутагдалд хамгийн их өртдөг байна. 90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200мг-аас дээш тунгаар өдөрт хэрэгдэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө үзүүлддэггүй. – Эрэгтэй хүн өдөрт 90 мг – Эмэгтэй хүн өдөрт 75 мг – Жирэмссэн эмэгтэй өдөрт 85 мг – Хөхүүл ээжүүд өдөрт 120 мг тунтай тэнцэх амин дэмийг авах ёстой байдаг байна. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2,000 мг-ыг хэрэглэж болдог.

С амин дэмийг өөртөө агуулдаг хүнсүүд:     

Нохойн хошуу, чацарганад С амин дэмийн агууламж хамгийн өндөр. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна гээд боддоо. Мөн:

• Улаан ногоон чинжүү
• Гүзээлзгэнэ
• Ногоон навчит ургамалууд
• Киви
• Броколли
• Жүрж
• Цэцэгт байцаа
• Манго
• Лийр