Та өглөөний цайгаа уусан уу?

2020-01-23

Эрүүл амьдрал өглөөний цай уухаас эхэлдэг. Өглөөний цай ууснаар таны тархины үйл
ажиллагаа эрчимжиж, бодисын солилцоо түргэсдэг байна.
Өглөөний цай нь таны тухайн өдрийн ажлын эрч хүч, бүтээмж, оюун санаа, нойр, бие
махбодийг сэргээх хамгийн гол зүйл юм. Хүн өдөр тутмын эрч хүчний 25 хувийг өглөөний
цайнаас олж авдаг байна. “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”

Өглөөний цайнд юу хэрэглэвэл хамгийн тохиромжтой вэ?

  1. Өглөө өлөн элгэн дээрээ 1 стакан буцалсан ус уух
  2. Бүхэл үрийн талх, жигнэмэг, бин
  3. Овьѐосны хэмхдэс, эсвэл агшаамал
  4. Шинэ жимс ялангуяа гадил жимс
  5. Шарсан, жигнэсэн, чанасан шош, өндөг
  6. Жимс, ногооны нухаш
  7. Жимсний шүүс 1 аяга
  8. Тослог багатай сүү, тараг, бяслаг гэх мэт

Өглөөний цай ууснаар:

Таны тархины үйл ажиллагааг дэмжинэ – Судалгаагаар эрүүл өглөөний хоолны дараа мэдээлэл олж авах, эргэн санах чадвар сайжирна. Өглөөний цай нь таны ой санамжийг хадгалж, хадгалахад тусалдаг

Бүхэл өдрийн шим тэжээлийг өгөх болно – Таны бие хэвийн ажиллахын тулд таны биеэс тодорхой хэмжээний витамин, эрдэс бодис, эслэг, илчлэг, өөх тос шаардлагатай байдаг. Өглөөний цайгаа ууснаар та өдөр тутмын эдгээр шаардлагыг хангаж, эрүүл сонголт хийвэл өдрийн болон оройн хоол идэхэд сайнаар нөлөөлж чадна.

Таны биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахад туслах болно – Өлсөх мэдрэмж багасаж өдрийн турш их идэх эрсдэлийг бууруулснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээг багасгаж жин нэмэхээс сэргийлнэ.

Таны бодисын солилцоог дэмжинэ – Таны бодисын солилцоо нь таны идсэн хоол хүнс, ууж буй ундааг таны тэр өдрийн энерги болгон хувиргадаг. Унтах эсвэл уухгүй удаан явсны дараа таны бодисын солилцоо удааширна. Өглөөний цайгаа ууж байхдаа та бодисын солилцоогоо идэвхжүүлж өдрийн эрч хүчээ авч буй хэрэг юм.

Бусад ач холбогдол

  1. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд барина ингэснээр Чихрийн шижингээс 20% сэргийлнэ
  2. Анхаарал илүү төвлөрч, шинэ зүйл хүлээж авахад бэлэн болдог
  3. Даралт ихсэхээс сэргийлнэ
  4. Харвалтаас 27% сэргийлнэ
  5. Царай зүс, арьс, бие бялдарт эерэгээр нөлөөлнө
Silhouette Of A Man Standing On Top Of The Mountain Peak Waving Flag

Эрүүл мэнд эрхэм баян