Хүйтэн усанд орохын ач холбогдол

2020-01-06

Орчин үед хүйтэн шүршүүрт орох нь сайхан гэж үздэг хүн маш цөөн. Хүмүүс “хүйтэн байх”, “даарах” гэсэн санааг хүлээж авдаггүй бөгөөд тэр таагүй байдлаас зайлсхийдэг. Гэвч тэд хүйтэн байх нь бие махбодь болон эрүүл мэндэд маш их эерэг үр нөлөөтэй болохыг ойлгохгүй байна. Мөсөн хүйтэн шүршүүрт ороход үүсэх тэрхүү богино хугацааны таагүй байдлыг даван туулснаар маш олон давуу талтай.

Хүйтэн шүршүүрийн ашиг тус

Эмчилгээний болон нөхөн сэргээх ашиг тус

Хүйтэн шүршүүр / ваннтай усыг булчингийн суналт, ясны хугарал зэрэг гэмтэл бэртлийг эмчлэхэд ашигладаг. Тамирчид ослоос болон биеийн тамирын дасгалаас хурдан сэргэхийн тулд мөсөн хүйтэн усанд ордогыг мэдэж болно.

Стрессийг бууруулдаг

Стрессийг бууруулах олон аргууд байдагын нэг бол хүйтэн шүршүүр юм. Стресстэй нөхцөл байдалд дасан зохицох чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйтэн шүршүүр нь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, цусан дахь Глутатионы түвшинг нэмэгдүүлснээр таны стресс бага байх болно.

Илүү толигор арьс

Хүйтэн шүршүүр нь арьсыг залуу, үзэсгэлэнтэй байлгах байгалийн олон аргуудын нэг юм. Хүйтэн ус нь арьсыг чангалж, уян чанарыг сайжруулдаг. Арьсны нүхийг хааж өгсөнөөр тэднийг шороо, тосоор амархан бөглөрөхөөс сэргийлнэ. Батга, толбо зэрэг арьсны эмгэгийг багасгах боломжтой. Таны цусны судаснууд хүйтэн усанд агшиж хавагнах, нүдний доор хар хүрээ үүсэхийг багасгадаг.

Эрүүл үс

Хүйтэн ус нь таны үсийг илүү эрүүл, гялалзсан харагдуулна. Хүйтэн шүршүүр нь үс унахаас сэргийлэх хамгийн сайн байгалийн аргуудын нэг юм. Хүйтэн ус нь үсний булцууг чангалж үсийг илүү хүчтэй болгодог. Мөн тоос шороо нь хуйханд амархан хуримтлагдахаас сэргийлдэг.

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг дэмжинэ

Үргүйдлийн зарим шалтгаанаас урьдчилан сэргийлэх эсвэл зайлсхийх боломжгүй байдаг. Гэхдээ жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэй, эмэгтэй аль аль нь оролдлого хийж байх шаардлагатай. Хүйтэн шүршүүр нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн чадварыг нэмэгдүүлэх хамгийн сайн байгалийн аргуудын нэг юм. Эрэгтэй хүний төмсөг хүйтэн температурд эр бэлгийн эсийн тоо нэмэгддэг. Хэтэрхий удаан хүйтэн ус уувал сөрөг үр дагавартай болохыг анхаараарай.

Жин хасах

Ихэнх хүмүүс энэ талаар сайн мэддэггүй ч таны биед 2 төрлийн: цагаан, хүрэн өөх байдаг. Цагаан өөх нь муу буюу бидний маш их үзэн яддаг бие махбодийн өөх юм харин бор өөх нь сайн байдаг. Хүрэн өөх нь хүйтэн шүршүүрт орох үед идэвхждэг бөгөөд ингэснээр биеийг дулаацуулахын тулд энерги болон илчлэг ихэсдэг.

Хүйтэн шүршүүр таныг сэрээх болно

Өглөө сэрээд хүйтэн шүршүүрт орох нь нэг аяга экспрессогоос илүү сэргээх ч, унтахын өмнө хүйтэн шүршүүрт орох нь тайвшруулж, нойр сайн авахад тусалдаг нь гайхалтай.

Анхааруулга

Хэрэв танд дараах шинжүүд байгаа бол хүйтэн шүршүүрийн дэглэм хэрэгжүүлж болохгүй:

  • Зүрхний өвчин: гэнэт цусны судас агшснаар зүрхний шигдээсд хүргэх аюултай
  • Цусны даралт ихсэх: цусны судас хагарах аюултай
  • Хэт халсан эсвэл халуурах: Дулааныг гадагшлуулахын тулд цусны судаснууд тань тэлэх хэрэгтэй. Хүйтэн ус нь цусны судасыг агшаадаг юм.

Сануулж хэлэхэд шууд хүйтэн шүршүүрт бүү ороорой; бүлээн усаа нээгээд аажмаар температурыг бууруулна. Та 3-5 минутын богино хугацаанд л хүйтэн шүршүүрийн давуу талыг эдлэх болно. Энэ нь өөрийгөө тарчлаах бус эмчилгээ байх ёстой шүү.

Эх сурвалж: https://healthnewstips.today/health-tips/cold-shower-benefits/