Эмнэлэг

Тайхар эмнэлэг

2020-08-19
Тайхар эмнэлэг

Тайхар

Мэдрэл, уламжлалтын эмнэлэг

Тайхар, мэдрэл нөхөн сэргээх эмнэлэг нь мэдрэл, нөхөн сэргээхийн анагаах ухааныг хослуулан тархи судасны болон нуруу нугасны өвчний үлдэц, саа саажилт, хэл ярианы өөрчлөлтийг эрт үед нөхөн сэргээж тахир дутуу болох эрсдлээс сэргийлж, анагаах ухааны сүүлийн үеийн оношлогоо эмчилгээг ашиглан тусламж үйлчилгээг стандартын дагуу тасралтгүй хүртээмжтэй чанартай хүргэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

2015 онд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2017 оны 01 сарын 01 нээс Эрүүл мэнд нийгмийн даатгалын Хэлтэсээс санхүүжилт авч эхэлснээр үйлчлүүлэгчдэд хөнгөлөлттэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

МЭДРЭЛИЙН ТАЛААС: Тархины цусан хангамжийн хурц болон архаг дутагдал, саажилт, хэл ярианы өөрчлөлт

Гэмтлийн гаралтай өвчнүүд, тархины доргилт, гавал тархины болон нуруу нугасны гэмтлийн үлдэц

  • Толгойн өвдөлт
  • Толгойн эргэлт
  • Нуруу суурийн артерийн дутагдал
  • Захын мэдрэлийн эмгэгүүд нуруу хүзүүний остеохондроз, радикулит
  • Нойргүйдэл

УЛАМЖЛАЛТЫН ТАЛААС:

  • Хануур самнуур засал
  • Бүх төрлийн бариа засал
  • Нөхөн сэргээх физик эмчилгээнүүд
  • Сэтгэл заслын эмчилгээ
  • Зүү төөнүүр эмчилгээ

 

  • Орхон аймаг, Баян – Өндөр сум, Бүрэн бүст баг 5-15 байрны урд Хүний хөгжлийн төвийн хойно
  • 99022455 , 99048034