Биохими-Comprehensive metabolic panel /CMP/

Цусны биохимийн шинжилгээ нь элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломжийг олгодог шижилгээний арга юм. Мөн биохимийн шинжилгээгээр хүний бие дэх эрдэс бодисыг шинжилдэг. Биохимийн шинжилгээ нь эрхтэний бүтэц өөрчлөгдөөгүй, өвчин эмгэг нь бүтэц үйл ажиллагааны түвшинд байгаа үед ч цусан дахь өөрчлөлтийг харуулна.
Биохимийн шижилгээгээр цусны дараах үзүүлтүүдийг судлан шинжилнэ. Үүнд:

  • Уургууд (албумин, нийт уураг, С-уураг, HbA1c)
  • Ферментүүд (АЛАТ, АСАТ, ГГТ, ЛДГ, амилаз, шүлтлэг фосфотаз)
  • Липидүүд (холестерин, триглицерид, HDL, LDL)
  • Нүүрс ус (цусны сахар, шээсний сахар)
  • Пигментүүд (нийт билирубин, шууд билирубин)
  • Бага молекулт азотлог бодисууд (креатинин, үлдэгдэл азот, шээсний хүчил)
  • Бичил элементүүд (Na,K,Cl, Ca, Fe)