Компьютер томографи – CT scan

Компьютер Томографи нь рентген туяаны үндсэн дээр хийгдэх оношилгоо бөгөөд хүний биеийн хөндлөн зүсэлтийг дэлгэрэнгүй үзүүлнэ. Уг зургууд нь өөр хоорондоо нягтаараа ялгаатай эрхтнүүдийн зураглалыг энгийн рентген зурагнаас илүү тодорхой харуулна. Биеийн эрхтний анатоми, бусад бүтэц мөн хорт хавдар, дотор шарх зэрэг хэвийн бус байдлыг КТ сканераар харуулдаг. Сканер биеийг тойрч эргэлдэх ба түүнээс гарах рентген туяа биеийг нэвтрэн эсрэг талд байрлах детектор дээр тусна. Уг детектор нь компьютер руу мэдээллийг дамжуулж зураглал болон дэлгэц дээр харагдах эсвэл рентген зураг болон бууна. Хөндий болон шингэнээр дүүрсэн эрхтэн хар өнгөтэй дүрслэгдэх боловч түүнийг тодруулагч бодисын тусламжтайгаар нарийвчлан үзүүлнэ. Зарим тохиолдолд сканердсан зурагнаас 3 тэнхлэгтэй зургийг гаргана. Уг КТ аргыг тархи, хэвлийн хөндий зарим тохиолдолд уушгины шинжилгээнд хэрэглэнэ.

Болзошгүй хүндрэлүүд

КТ нь цацраг туяа шаарддаг. Цацраг туяанд олон удаа өртөх нь хожим нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлднэ. КТ оношлогоо болгонд судсанд тодосгогч хийдэг. Тодосгогч бодис нь бөөрий гэмтээнэ, ялангуяа бөөрний нууц өвчтэй үед . Зарим өвчтөнүүд нь арьсны загтнаа, хүчтэй хавдалт, цусны даралт багасах зэрэг тодосгогч бодисд харшилтай байж болно.

Image result for ct scan