Цусны дэлгэрэнгүй шинжилгээ- Complete blood count /CBC/

Тодорхойлолт
Цусны -ерөнхий шинжилгээ нь цусны улаан эсийн тоог (RBC), цусны цагаан эс (WBC), ялтасын тоог хэмждэг. Цусны улаан эсийн хэмжээ, хэлбэр, цагаан эсийн төрлүүд тодорхойлогдоно. Цус багадалт, халдвар, хорт хавдар болон бусад цусны өвчнийг оношлоход энэхүү сорилыг хийдэг. Цус багадалт нь бага гематокрит , бага гемоглобиноор тодорхойлогддог. WBC-ийн ихсэл ихэвчлэн халдвартай холбоотой байдаг. Ялтас нь цусыг бүлэгнүүлэх үүрэгтэй бөгөөд, бага хэмжээтэй байвал тромбоцитопений гэж нэрлэнэ.