Бидний мэдэх анагаах ухаан видео бичлэгийн уралдааны удирдамж

2020-03-30

Бичлэг хүлээн авах хугацаа 09-р сарын 20 ний өдөр хүртэл хойшлогдлоо
Бидний мэдэх анагаах ухаан видео бичлэгийн уралдааны удирдамж

Зорилго : Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ач холбогдлыг таниулах, оюутан залуусын мэдлэгийн хүрээг тэлэх, өвчин эмгэгийн  талаар тайлбарласан анагаах ухааны видео санг үүсгэх.

Зорилт:   Эрүүл мэндийн боловсрол нэмэгдүүлэх видео хичээлийн уралдаан зарлаж видео санг үүсгэх.

Зохион байгуулагч: Орхон АЗДТГ “ЭМЧ ДЭД ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд – MЕДИПАС  ЭМНЭЛЭГ – АШУҮИС  АУС – МС Оюутны клуб  – –

Зохион байгуулагдах огноо:

Бичлэг хүлээн авах хугацаа :
2020 ,04,06 – 2020.05,04
1-р шат: 2020.05.5-2020.05.20
2-р шат: 2020.05.22
3-р шат: 2020,05-25-2020,05,29 

Билчэгийн агуулга:

I хэсэгт Бичлэгт сонгосон сэдвийн дагуу өвчин эмгэгийн урьдчилан сэргийлэх арга, эмнэл зүйн шинж тэмдэг, шалтгаан, оношлогоо (хийгдэх шинжилгээ), хүндрэл, зэргийн талаар зайлшгүй дурдсан байх. Эмгэг жамыг ард иргэдэд ойлгомжтой үг хэллэг ашиглан тайлбарлах.

II хэсэгт Тухайн өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга, амьдралын хэв маягт шаардлагатай зөвлөгөө мэдээллүүд мөн тухайн өвчний тархалтын талаар тус бүр тусгасан байх.

Уралдаан явагдах, шалгаруулах журам:

  • I шатны шалгаруулалт. Уралдаанд илрүүлсэн бичлэгүүдийг Фэйсбүүк дэх ” Бидний мэдэх анагаах ухаан ” facebook page-д байршуулах ба хамгийн өндөр оноотой ( like, share, views ) эхний 20 бичлэг шалгаруулана .
  • II шат шүүгч багш нарын багийн дүгнэлтээр, багын гишүүд бичлэгээ хэрхэн тайлбарлаж буй илтгэлээр  уралдааны эхний 10 бичлэгийг шалгаруулна.
  • III шат-нд  шалгарсан багын гишүүд Орхон аймгийн ард иргэд болон ивээн тэтгэгч байгууллагуудын ажилчдад Эрүүл мэндийн боловсрол олгох сэдэвчилсэн сургалт хийж сургалтын үр дүнг шүүгч эмч багш нарын дүгнэлтээр шагналт эхний 6 байрыг шалгаруулна.

Бичлэгт тавигдах шаардлага:

– Эмийн зохисгүй буруу хэрэглээнээс сэргийлэх зорилгоор эмийн эмчилгээний талаар дурдахгүй байх.
– Бичлэгийн нийт хугацаа 5 – 8  минут  байх.
– Англи хэл дээр хадмал орчуулга оруулвал 1р шатанд 10%-ийн оноо нэмж тооцно.
– Бичлэгийн   чанар HD байх (Дуу авиа тод сонсогдохуйц байх)  
– PPT  ашиглахгүй  болохыг анхаарна уу

Гарах үр дүн:

Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сэдэвчилсэн сургалт ажлын 5 хоногийн турш явагдана. Ард иргэдэд бүхий л өвчин эмгэгийн талаар тайлбарласан, зөвлөгөө өгсөн шинж тэмдэгтэй холбоотой байдлаар хүссэн бичлэгээ сонгоод үзэх боломжтой видео сан үүснэ.

Бүртгэл:

Овог Нэр Регистер№ Анги хэсэг
       
       
       

Баг бүр 3 хүртлэх гишүүнтэй байж болох бөгөөд дээрх хүснэгтэд мэдээллийг бөглөж бичлэгнйн хамт  “Бидний мэдэх анагаах ухаан” facebook page-д заагдсан хугацаанд багтаан Dropbox.com, Wetransfer.com зэрэг хуудсуудад байршуулан линкийг medicalchemistry.mcclub@gmail.com мейл хаягруу өөрийн бүртгүүлсэн нэрээр явуулах эсвэл flash дискээр клубын оюутнуудад өгөх.

Бүртгэлийн хураамж байхгүй

Жич: уралдаанд ирэх бичлэг бүрт 5-10 секундэд ивээн тэтгэгч байгуулагын сурталчилгааг бид оруулах болно .

Шагналын сан:

Нийт зургаан сая төгрөг 6.000 000
1- р байр: 1 баг 2.000.000 төгрөг
2- р байр: 2 баг тус бүр 1.000.000 төгрөг
3- р байр: 3 баг тус бүр 500.000 төгрөг
Тусгай байр 4 баг тус бүр гарын бэлэг  

Оюутан : Судалж буй хичээлийн сэдвээр видео бичлэг хийн уралдаанд оролцсон баг, анги, хамт олон тэнхимийн багш нараас тухайн хичээлийн явцын дүн дээр бие даалтын онооны 10 хүртэлх хувийг нэмж авах боломжтой.

Холбогдох утас : -99801054, 88080063

Нэмэлт оноотой сэдвүүд

  • Халдварт өвчин
    • Элэгний A B C D вирусын халдвар
    • Сепсис
    • Бэлгийн замын халдварт өвчин  (Заг хүйтэн, Хламид, Тэмбүү, Папилома, )
  • Бөөр
    • Гломерулонефрит
    • Архаг, цочмог Пиелонефрит
  • Дотоод шүүрэл
    • Чихрийн шижин хэв шинж 1,2
    • Гипотиреоз, Гипертиреоз
  • Амьсгалын эрхтэн тогтолцоо
    • Уушигний архаг бөглөрөлтөт өвчин
    • Гуурсан хоолойн багтраа
    • Плеврит
  • Зүрх
    • Зүрхний шигдээс, дутагдал
    • Артерийн даралт ихсэлт
    • Атеросклероз
  • Хүүхдийн өвчин
    • Гэдэсний халдварт өвчин
    • Амьсгалын замын халдвар
    • Салхин цэцэг
  • Мэдрэл судлал
    • Харвалт
    • Нуруун эмгэгүүд
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмгэг
    • Миома
    • Жирэмсний эрт, хожуу үеийн хордлого
    • Полигистоз
    • Цэвэршилт хам шинж
  • Гэмтэл согог судлал
    • Гавал тархиний битүү гэмтэл
    • Гэмтлийн үед яаралтай авах арга хэмжээ
  • Сэтгэц
    • Сэтгэл гутрал
    • Хар тамхи, архинд донтолт
  • Үе судлал
    • Хэрх, Тулай
    • Ревматойдны артрит
    • Урвалжит үений эмгэг
  • Хавдар судлал
    • Элэгний хорт хавдар
    • Ходоодны хорт хавдар
    • Умайн хүзүү  , хөхний хорт хавдар
    • Түрүү булчирхайн хавдар
    • Бүдүүн гэдэсний хорт хавдар
  •  Цус судлал
    • Цус багадалт
    • Цусны хорт хавдар
  • Хоол боловсруулах эрхтэний эмгэг
    • Холецистит , Цөсний чулуу
    • Архаг, цочмог панкреатит
    • Гастрит (Хелико бактер)
    • Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа
  • Чих хамар хоолойн эмгэг
    • Дунд чихний үрэвсэл
    • Тонзилит
  • Нүдний өвчин
    • Глауком
    • Болор цайх эмгэг
  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ , түүний сөрөг талууд.
  • Яаралтай тусламж үзүүлэх арга техникүүд