Залхуу нүд – Lazy eye

Залхуу нүд нь өсөж яваа залуу хүүхдүүдэд тохиолддог эмгэг. Энэ эмгэгийн үед нэг нүд нь нөгөө нүд шигээ сайн харж чаддаггүй. Тархи хөгжихдөө нүднээс мэдээллийг хүлээн авах замыг үүсгэдэг. Энэ эмгэгийг эмчлэхгүй явах тусам тархи эмгэгтэй нүднээс мэдээлэл хүлээн авахаа больж, нөгөө эрүүл нүднээс мэдээлэл авдаг болно. Ингэвэл эмгэг нүд бүр мөсөн хараагүй болох аюултай.