Олон урагтай жирэмсэн-Multiple pregnancy (twins, triplets, etc)

Хоёр ба түүнээс дээш ураг нэгэн зэрэг өсөж хөгжихийг олон урагтай жирэмсэн гэх ба төрсөн хүүхдүүдийг ихэр гэж нэрлэнэ. Ихрүүд хоорондоо ижил эсвэл өөр байж болно. Олон урагтай жирэмсэн байх магадлал дараах шалтгаануудын дүнд өндөр байдаг. Үүнд:Удамшил , 30-с дээш насны эмэгтэй, нэг буюу түүнээс дээш удаа ихэрлэж байсан, жирэмслэлт дэмжих эм хэрэглэдэг эмэгтэйтүүд г.м.

Шинж тэмдэг:

  • Умай жирэмсний хугацаанаас том байна.
  • Хоолны дуршил ихсэнэ
  • Жин эрчимтэй нэмнэ
  • Ургийн хөдөлгөөн ижил цагт хэвлийн өөр өөр хэсгүүдэд мэдрэгдэнэ.