Остеоартрит ( ясны үрэвсэл ) – Osteoarthiritis (bone inflammation)

Ясны үений үрэвсэл Остеоартрит
Насжилтийн явцад мөгөөрсний чийгшил нь багасан, нимгэрэн элэгдэж ясны үе хучлагагүй болж гэмтсэнээс үений үрэвсэл үүсЭх эрсдэл нэмэгддэг.Нас ахих тусам бид бүгд бие махбодийн “элэгдэлд” орж байдаг. Ясны төгсгөлийг хучиж байгаа мөгөөрс нь ясны төгсгөлүүдийг хоорондоо хавиралгүй гулгаЖ хөдлөх нөхцлийг бүрдүүлэхээс гадна ачаалал өгөх үед доргилт багасгагчийн үүрэг гүйцэтгэнэ. Үеийг ороодог синовиум хэмээх уутанцар нь мөгөөрсний гадаргууг “тослох” маягаар гулгамтгай байлгах шингэнийг ялгаруулж өгдөг.

Остеоартритийн үед мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, жил ахих тусам нимгэрсээр хучлаггүй болж эхэлсэн яс үрэгдэн гэмтлээ нөхөхийн тулд урган зузаарч бидний хэлж заншсан “яс ургах” эмгэг үүсдэг.

Остеоартритийн шинж тэмдэг

  • Үе хавдаж өвдөх,
  • хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх,
  • хөших,
  • хөдөлгөөн хязгаарлагдах буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр зовиурууд хүйтэн, чийглэг уур амьсгалд илүү хүндэрдэг.
  • Үенүүд маш эмзэглэлтэй болохын зэрэгцээ ясны төгсгөл үеэнд суух байрлал өөрчлөгдсөний улмаас үений хэлбэр, гар хуруу, өвдөгний хэлбэр өөрчлөгдөж булдруутай мэт болж хэлбэрээ алддаг.