Периорбитал целлюлит (нүдний эргэн тойрны халдвар) – Periorbital cellulitis

Тодорхойлолт

Периорбитал целлюлит нь зовхи эсвэл нүдийг тойрсон арьсны халдвар юм. (Орбитал целлюлитээс ялгаатай, энэ нь нүдний аяганы өөх, булчингийн үрэвсэл). Периорбитал целлюлит нь хүүхдэд түгээмэл тохиолдох ба нүдний эргэн тойронд гэмтэл, жижиг шарх үүссэнээс болж үүсдэг.

Шинж тэмдэг:

  • Нүдний эргэн тойрон болон зовхинд халуу дүйгэн, улайж, хавагнана.
  • Халууралт голдуу илэрнэ.
  • Орбитал целлюлитээс ялгаатай нь нүдний алим цүлхийж гарч ирэх,

    • түүний хөдөлгөөн хязгаарлагдах шинж илрэхгүй.