Полимиозит (булчингийн үрэвсэл) – Polymyositis

Тодорхойлолт

Булчин сульдал, өвдөлт үүсгэдэг ховор эмгэг юм. Шалтгаан нь өвчтний дархлааны систем хэт идэвхижин, өөрийн булчингийн эсийн эсрэг довтолж булчингийн ширхгийн үрэвсэл үүсгэж байна гэж үздэг. Гарын булчин хамрагдах үед эхлээд шатаар авирах, сандал дээр гарах хэцүү болно. Хүнд хэлбэрийн үед амьсгалахад хэцүү болох, зүрхний цохилт өөрчлөгдөх, зүрхний дутагдал, залгихад төвөгтэй болох зэрэг ноцтой шинжүүд илэрнэ. Голдуу 30-60 насны хүн энэ өвчнөөр өвчлөх ба зарим өвчтнүүд чонон хөрвөс гэх мэт ауто-иммун өвчтэй байдаг.

Шинж тэмдэг

  • Өвчний эхлэл аажим эсвэл түргэн явагдаж
  • цаг өнгөрөх тутам зовиур ихсэж багасаж болно
  • Булчин сулрах
  • ядрах
  • өвдөх
  • залгихад төвөгтэй болох
  • зүрх дэлсэх
  • амьсгалахад төвөгтэй болох шинжүүд илэрнэ.