Тураал “хоолноос татгалзах” – Anorexia nervosa (eating disorder)

Тодорхойлолт

Анорексия өвчин ихэнхдээ залуу насны охид залуусын дунд ихээхэн тохиолддог сэтгэцийн өвчин. Биеийн жиндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх нь элбэг. Хичнээн туранхай боллоо ч, яс арьс нь хэрзийчихээд байхад хүртэл үүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй нь сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон байгааг нь илэрхийлдэг.  Энэ нь маш аюултай бөгөөд тэжээлийн дутагдалт орох эрсдэл өндөр байдаг.

Шинж тэмдэг

  • Ямар нэгэн үндэслэлгүйгээр өөрийгөө тарган гэж бодох
  • Ойрын хугацаанд биеийн жингийн 15%-г алдах
  • Хэт их дасгал
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах
  • Тэжээлийн дутагдалд орох