Хэрлэгт полимиалги (булчин, үений эмгэг) – Polymyalgia rheumatic

Тодорхойлолт

Хүзүү, мөр, гуяны хэсэг хүчтэй өвдөж, хөших шинжээр илэрдэг үрэвсэл өвчин. Шалтгаан тодорхойгүй. Өвдөлттэй булчингаас биопси авч микроскопиор үнэлэхэд хэвийн байдаг. Зарим хүмүүс энэ эмгэг чамархайн артериттай холбоотой байна. 50 наснаас өмнө бараг тохиолдохгүй.

Шинж тэмдэг

  • Маш их ядрах
  • сул халуурах
  • гуя аарцгаар өвдөх
  • хүзүү мөр өвдөх
  • үе хөших
  • бие сульдах
  • булчин өвдөх
  • шалтгаан тодорхойгүй жин багсах
  • Хэрвээ чамархайн артериттай холбоотой үүссэн бол толгой өвдөх
  • Чамархайн артер эмзэглэлтэй байх, хараа өөрчлөгдөх шинж илэрнэ