Хөхний толгойн Пагетийн өвчин (Ховор хөхний хавдар) – Paget disease of the nipple
Тодорхойлолт
Хөхний толгойн эргэн тойронд үүсдэг хөхний хавдрын ховор тохиолдох хэлбэр. Ихэвчлэн 50-аас дээш насны өвчтнүүдэд илэрдэг.
Шинж тэмдэг
Улайх, бага зэрэг хайрсжих, хөхний толгойн арьс хуурах, чимчигнэх, загатнах, хэт мэдрэг болох, хорсох, өвдөлт, хөхний толгойноос юм гарах, хөхний толгой хавтгай болох.