Нүүрний мэдрэлийн саа   Facial nerve paralysis

Тодорхойлолт

Нүүрний мэдрэл (өөрөөр 7-р мэдрэл гэдэг.) тархинаас нүүрний булчин руу мэдээлэл дамжуулдаг. Энэ мэдрэл гэмтэхэд өвчтөнд нүүрний нэг тал унжих, нүүрний булчин сулрах шинж тэмдэг илэрнэ. Нүүрний мэдрэлийн сааны хамгийн түгээмэл шалтгаан нь Беллийн саа, халдвар, гэмтэл, хавдар юм. Харвалтын (тархины судасны гэмтэл) үед нүүр унжиж болно. Энэ үед нүүрний мэдрэл зүгээр, харин тархи гэмтэж тархи буруу дохиог дамжуулсанаас болдог. Тархины бусад эмгэгүүд тухайлбал тархины хавдар, тархины гэмтэл, мэс заслын улмаас тархины хэсэг гэмтэх, тархины халдвар зэрэг харвалттай ижилхэн нүүр унжих шинж тэмдгийг үзүүлж болно.