Цусц бүлэгнэлтийн 5-р хүчин зүйлийн дутагдал

5-р хүчин зүйлийн дутагдал

Factor V Leiden Deficiency

5-р хүчин зүйлийн дутагдал нь удамшлынх бөгөөд бие махбодид цусны бүлэн үүсэлт ихсэх эрсдэлтэй эмгэг юм. Хэвийн үед 5-р хүчин зүйл нь бүлэн үүсэлтийг дэмжиж тэр нь C уургаар задардаг. Энэ эмгэгийн үед 5-р хүчин зүйл нь С уургаар амархан задрахгүй, ингэснээр хэвийн үеийнхээс их бүлэн үүсдэг. Ихэвчлан Кавказуудад түгээмэл, Африк-америкчууд ба латин америкчуудад бага, Азиудад ховор тохиолддог. Ойролцоогоор хойд америк дах Кавказуудын 5% нь дутагдалтай. Хувь хүний тамхидалт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ нь бүлэгнэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

  • Ихэнх хүн шинж тэмдэггүй байдаг. Эмгэг бүлэгнэлт үүсэх, бүлэнгийн байрлалаас шалтгаалан шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ бүлэн гар хөлөнд (гүнийн венийн бөглөрөл) тохиолдвол хүнд мөчдийн өвдөлт, хавдалт, улайлт илэрнэ. Хэрвээ бүлэн уушгинд очвол (уушгины бүлэнт бөглөрөл) цээжээр өвдөх, халуурах, амьсгал давхцах зовиур илэрнэ.