Цусц бүлэгнэлтийн 10-р хүчин зүйлийн дутагдал

10-р хүчин зүйлийн дутагдал

Factor X Deficiency

Цус бүлэгнэлтийн 10р хүчин зүйлийн дутагдал нь ховор тохиолдох удамшлын ба олдмол дутагдал юм. Энэ дутагдал нь ихэвчлэн хамраас цус гарах, хөхрөлт үүсэх, шээсээр цус гарах эсвэл мэс засал гэмтлийн үед их хэмжээний цус алдах зэрэг хэвийн бус цус алдалтаар илэрдэг. Дутагдлын зэргээс шалтгаалан цус алдалт нь хөнгөнөөс хүнд байна. Төрөлхийн дутагдал нь удамшлынх бөгөөд насан туршид үргэлжилнэ. Харин олдмол дутагдал нь элэгний өвчтэй, витамин К-ийн дутагдалтай, витамин К-ийн саармагжуулагч эмийн хэрэглээ эсвэл амилоидозын үед үүсч болдог. Удамшлын 10р хүчин зүйлийн дутагдал нь 500,000 хүнд 1 тохиолддог.

  • Хамраас цус гарах, амархан хөхрөлт үүсэх, шээсээр цус гарах, тархинд цус хурах, мэс засал гэмтлийн үед их хэмжээний цус алдах