Өсөлтийн хоцрогдол (хүүхэд)

Өсөлтийн хоцрогдол (хүүхэд)

Failure to thrive – child

Хүүхэд зохистой хэмжээгээр жингээ нэмэхгүй байхыг хэлнэ. Ихэнх нярай 4 сартайдаа төрөх үеийн жингээ 2 дахин, 1 настайдаа 3 дахин нэмдэг. Өндрөө мөн зохистой хэмжээгээр нэмэхгүй хоцрох нь олон тохиолдолд мөн ажиглагдсан. Хүүхдийн жин 3р перцентилээс доош (өсөлтийн хүснэгтээр харьцуулахад) эсвэл өндөртэй нь харьцуулахад зохистой хэмжээнээс 20% доогуур байхад онош тавина. Нөлөөлөх олон шалтгаан бий үүнд: сэтгэц нийгмийн, төрөхийн өмнөх хүндрэлүүд, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг, булчингийн эмгэг, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, дааврын тэнцвэрт бус байдал мөн бодисын солилцооны эмгэг. Эмчилгээ нь хүүхдийн шим тэжээлийг сайжруулахын зэрэгцээ шалтгааныг олох, арилгахад чиглэнэ.

  • Нярайд эргэж хөрвөөх, суух, алхах, ярих зэрэг хөгжлийн хоцрогдол илэрнэ. Хоолонд муу мөн эрч хүч багатай. Хожим нь оюун ухааны болон нийгмийн чадвар сул, бэлгийн 2догч шинж тэмдэгийн хоцрогдол ажиглагдана.