Удамшлын автономик мэдрэлийн тогтолцооны алдагдал

Удамшлын автономик мэдрэлийн тогтолцооны алдагдал

Familian dysautonomia (genetic disorder)

Энэ нь удамшдаг, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг эмгэг юм. Ийм эмгэгтэй хүмүүс төрөхдөө бүх биеэр мэдрэлийн дохио дамжуулах мэдрэлийн ширхэг нь цөөн байдаг. Мөн тэдэнд мэдрэлийн хооронд дохио дамжуулах үүрэгтэй норадреналины хэмжээ бага байдаг. Ингэснээр эдгээр хүмүүст хоол боловсруулах, шээс ялгаруулах, цусны даралтыг зохицуулах зэрэг биеийн чухал үйл ажиллагааны алдагдал үүсдэг. IKBKAP генийн хуулбар нь эцэг эхээс хүүхдэд дамжихад өвчин үүсдэг. Энэ эмгэг нь зүүн европоос (Ashkenazi) үүсэл гаралтай еврей хүмүүст түгээмэл тохиолддог. Ойролцоогоор эдгээр хүмүүсийн 3600-д 1 тохиолддог.

  • хоолонд муу
  • байнга хахах
  • бөөлжих
  • уушгины халдвар
  • нулимс үүсэлт алдагдах мөн биеийн жин нэмэгдэхгүй байх
  • булчингийн хүчдэл буурах
  • давсагны зохицуулга алдагдах
  • сэтгэл хөөрөх үед эмгэгээр цусны даралт ихсэх
  • 40%-д нь уналт таталт илэрдэг.