Умайн булчингийн хоргүй хавдар-Fibroid (uterine muscle tumor)

Умайн зөөлөн эд болон булчингийн эс эмгэгээр хэт ургасны улмаас үүсдэг. 20-оос дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг. Хэмжээ болон байршлаас нь хамаарч шинж тэмдэг харилцан адилгүй. Ургах хурд нь өөр байна. Өвдөлт, цус алдалт үргүйдлийн шалтгаан байж болно. Хэмжээ нь жижиг байгаа тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй.

Шинж тэмдэг:

  • Хэвлийгээр өвдөх
  • Үргүйдэл
  • Сарын тэмдэг алдагдах
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх