Х хам шинж (генийн эмгэг)-Fragile X syndrome (genetic disorder)

X хам шинж нь биеийн хөгжлийн болон оюун ухааны хөгжлийн удамшлын шинжтэй байдаг. Ихэнхдээ энэ нь оюун ухааны хөгжлийг удаашруулж бидний хэлж заншснаар “тэнэг” болдог гэж ойлгож болно. Энэ нь ихэнхдээ эм бэлгийн эсийн генийн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Эм бэлгийн эс нь жижиг хэмжээгээр байнга өөрчлөгдөж байдаг ба үүнээс үүсч дээрх хам шинж нь бий болдог.

Шинж тэмдэг:

Шинж тэмдэгүүд нь тухайн хам шинжийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг.

  • Урт нүүрний хэлбэр
  • Хэт том чих
  • Хавтгай хөл
  • Том шанаа
  • Том дух
  • Долир нүд

Хөгжлийн бэрхшээлтэй болох ба энэ нь сурах бэрхшээл, сэтгэхгүйн бэрхшээл, эсвэл оюун ухааны хөгжлийн бэрхшээл. Бие мах бодийн хөгжлийн бэрхээл ч мөн байх ба үүнд чих байнга халдвар авах, татах өвчтэй болох, эсвэл үе мөч зэрэг нь хяналтгүй болно.