Фредрихийн атакси – Friedreich’s Ataxia (genetic disorder)
Фредрихийн атакси /тэнцвэр алдалт/нь мэдрэлийн системийн эмгэгшлийн шалтгаантай удамшлын эмгэг юм. 9 р хромосомын жижиг хэсэгт гажиг үүссэнээр энэ эмгэг үүсдэг гэж үздэг. Ихэнх хүмүүс хүүхэд насандаа оношлогддог бөгөөд нярай болон дунд эргэм насандаа илрэх нь ч бий. Шинж тэмдэг тэнцвэр алдалтаар эхэлж хэл ээдрэх салганах зэрэг даамжрах хандлагатай. Зүрхний дутагдал үүсэх , тулгуур хөдөлгөөний тогтолцооны эмгэг, дотор эрхтэн/ нойр булчирхай/ гэмтэх, явж чадахгүй болох зэрэг хүндрэл үүсдэг.
Шинж тэмдэг:
- Тэнцвэр алдах
- Хэл ээдрэх
- Саажих
- Булчин бадайрах
- Хөлийн ясны хэлбэр өөрчлөгдөх
- Нуруу мурийх
- Амьсгал давчдах
- Цээжээр өвдөх
- Зүрхний цохилтын тоо буурах
- Цусны сахар ихсэх
- Ядрах сульдах
- Жин алдах
- Ам цангах
- Өлсөх