Гипертиреодизм ( Бамбайн даавар ихсэх) – Hyperthyroidism (Elevated thyroid hormone)

Тодорхойлолт

Бамбай булчирхай нь хүзүүний доод хэсэгт байрладаг, бамбайн даавар болон кальцитонин дааврыг ялгаруулдаг. Бамбайн даавар нь бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг. Гипертиреодизм нь бамбайн дааврыг хэт ихээр ялгаруулах болон дааврын эмийг ихээр уух үед үүснэ.

 

Шинж тэмдэг

  • Зүрхний цохилт олшрох,
  • артерийн даралт ихсэх,
  • суулгалт, жин алдагдах,
  • салгалах,
  • айдас төрөх,
  • халуурах,
  • бөөлжих,
  • сандрах,
  • халууныг тэсвэрлэхгүй болох,
  • хоолны дуршил нэмэгдэл,
  • ядарч сульдах,
  • нүд бүлтийж гарч ирэх шинжүүд илэрнэ.
  • Бамбайн шуурга буюу даавар ихсэх  үед эдгээр шинж тэмдгүүд улам хүчтэй илэрнэ.
  • Бамбай булчирхай богино хугацаанд их хэмжээний даавар ялгаруулах үед бамбайн шуурга үүснэ.