Хүнд сэтгэл гутралын эмгэг

Хүнд сэтгэл гутралын эмгэг

Major depressive disorder (severe depression)

Энэ эмгэг нь хүнд, үргэлжилсэн тогтвортой сэтгэл гутралыг бий болгодог. Бусад шинж тэмдэгт маш гүнзгий уйтгар гуниг, цөхрөл, өмнө нь баяр баясал өгдөг байсан явдлууд таалагдахаа болих зэрэг орно. Сэтгэл санаа өөрчлөгдөх, бусад сэтгэл гутралын шинжүүд 2 долоо хоногоос илүү үргэлжлэхэд онош тавина. Хэрвээ оновчтой эмчлэхгүй бол амиа хорлох эрсдлийг дагуулдаг. Энэ эмгэгийн шалтгаан нь тодорхой бус. Сэтгэл гутрал нь стресстэй амьдралын үйл явдлууд жишээлбэл хайртай нэгнээ алдах зэргээр нөхцөлддөг. Гэхдээ олон тохиолдолд сэтгэл гутрал нь яг тодорхой үйл явдалтай холбоотой байдаггүй. Хүнд сэтгэл гутралын эмгэг нь хүний амьдралд нэг удаа эсвэл дахин давтагдан тохиолдож болно.

  • унтаж чадахгүй байх эсвэл маш их унтах, хоолны дуршил мэдэгдэхүйц өөрчлөгдөх, ихэнхдээ биеийн жин буурах эсвэл нэмэгдэх, ядарч сульдах, эрч хүчээ алдах, хэнд ч хэрэггүй мэдрэмж төрөх, өөрийгөө үзэн ядах, гэм буруутай санагдах, анхаарал төвлөрөхөд маш хэцүү, сэтгэл түгшүүртэй байх, тайван бус байх, цухалдах, энгийн өдөр тутмын үйл явдалд идэвхгүй, сонирхол буурах, өмнө нь тааламжтай байсан явдлууд таалагдахаа болих, найдлага тасрах, үхэл эсвэл амиа хорлох тухай бодох