Шигүү мөхлөгт эсийн олшрол (мастоцитоз)

Шигүү мөхлөгт эсийн олшрол (мастоцитоз)

Mastocytosis (urticaria pigmentosa, skin disease)

Шигүү мөхлөгт эс нь ясны чөмгөнд үүсдэг үрэвслийн эсрэг эс юм. Эдгээр нь гистамин ялгаруулдаг. Гистамин нь хавдалт, загатналт, улайлтыг үүсгэдэг ба харшлын урвалд чухал нөлөөтэй бодис юм. Энэ эмгэг нь аль ч насанд тохиолдож болно гэхдээ ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолддог. Ихэнх тохиолдолд өвчин нь өсвөр насанд өөрөө эдгэрдэг. Шигүү мөхлөгт эс нь арьсан дээр илүүтэй олширдог боловч дотор гэдэс гэх мэт хэсэг өртөж боно. Шинж тэмдэг нь халуун хүйтний нөлөө, тодорхой эмийн бодис, шавьжинд хатгуулах эсвэл стресс зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг. Шинж тэмдэг нь арьсан дээр хэсэг газарт эсвэл бүх биеийг хамарч болох ба зарим тохиолдолд амь насанд аюултай байдаг.

  • Загатналттай улаан тууралт, гүвдрүү, сэвх шиг улаанаас бор хүрэн өнгөтэй нөсөө, маажисны дараа арьс хавдах. Хэвлийн өвдөлт, суулгалт тохиолдож болно. Зарим өвчтөнд амь насанд аюултай харшлын урвал илэрдэг үүнд: ухаан алдах, хөлрөх, самуурах, цусны даралт унах, амьсгал саадтай болох.