Усанд сэлэгчийн загатнаа (Шимэгчийн дерматит) – Swimmer’s itch (cercarial dermatitis)

Тодорхойлолт

Сэлэгчийн загатнаатай өвчтнүүд хавтгай хорхой гэгддэг шимэгч хорхойгоор халдварлагдсан байдаг. Шимэгч нь хүмүүсийг нууранд сэлж байх үед тэдгээрийн арьсан доор шигддэг. Халдвартай эмгэн хумснаас нуур луу шимэгч ялгардаг. Өвчтөнд харшлын урвал явагдан улайх, загатнах шинж тэмдэг илэрнэ. Халдвар зуны улиралд илүү түгээмэл тохиолддог. Сэлэгчийн загатнааг церкариал (нэгэн төрлийн шимэгч) дерматит гэж бас нэрлэдэг.